Sibstrin

The Novosibirsk State University of architecture and Civil Engineering(Sibstrin) [ A Portrait Against the background of The City(play video) ]

ОЮУТНУУДЫН ХИЧЭЭЛЭЭС ГАДУУРХ АЖИЛ: АМРАЛТ, СПОРТ, ОЛОЛТ АМЖИЛТ

НБАУИС-ийн оюутнууд амрах, спортоор хичээллэх, соёл урлагаар өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой. Сургуулийн дэргэд гүйлтэнд зориулсан задгай цэнгэлдэх хүрээлэн, сагс, гар бөмбөгөнд зориулсан орчин үеийн тоноглолтой шинэ спорт цогцолбор байрладаг. Манай сургуулийнхан хотын болон бүх Оросын спортын олон тэмцээнд амжилттай оролцдог.

Манай сургуульд оюутнууд бүжиг, дуу, жүжгээр хичээллэдэг Оюутны клуб бий. “Сибирь” бүжгийн ансамбль нь хотын хамгийн мундаг хамт олны нэгд тооцогддог бөгөөд Орос, Европоор тогтмол аялан тоглолт хийдэг.

Түүнчлэн уран уншигчид, хөгжимчдийн дунд тэмцээн болж, “Сургуулийн мисс, мистерийн тэмцээн” явагддаг.

Гадаад оюутнуудад зориулсан арга хэмжээ ч олон болдог бөгөөд Гадаад оюутнуудын факультет, Орос хэлний тэнхим төрөл бүрийн үдэшлэг, аялал, эрдэм шинжилгээний хурлууд зохион байгуулдаг. «Русская каша», «Русские песни», «Давайте познакомимся», «Новый год» зэрэг олон арга хэмжээнүүдэд гадаад оюутнууд дуртай. Тэд үзүүлэн бэлдэж, илтгэл тавьж, дуулж, бүжиглэдэг.

Гадаад оюутнууд сургууль хоорондын, бүх Оросын, олон улсын уралдаан тэмцээн, эрдэм шинжилгээний хурлуудад оролцож, шагналт байр тогтмол эзэлдэг.

Гадаад оюутнууд олон жилийн туршид «Говорим по-русски» хэмээх өөр нэгэн техникийн сургуулиас зохион байгуулдаг сургууль хоорондын уралдаанд эхний байруудыг эзэлдэг. Манай сургуулийн гадаад оюутнуудын орос хэл, Оросын түүх, уран зохиолын мэдлэг өндөр байдаг. Тэд уран илтгэлийн тэмцээн уралдаан, хотын концертуудад тогтмол оролцдог. Баярт мөчүүд хэзээ ч мартагддаггүй.

Сургалтаас гаднах болон сурган хүмүүжүүлэх ажил хариуцсан төв

Манай сургууль маш сонирхолтой соёлын амьдрал буцалдаг. Соёлын арга хэмжээг Сургалтаас гаднах болон сурган хүмүүжүүлэх ажил хариуцсан төв хариуцдаг бөгөөд үүнд спортын хэлтэс, уран бүтээлийн хэлтэс, залуучуудын санаачлагын хэлтэс хамаардаг. 2015 онд НБАУИС-д оюутны олон улсын арга хэмжээнүүд зохион байгуулах, орос оюутнуудад гадаад хэл заах, оюутнуудын хооронд соёлын харьцааг хөгжүүлэх зорилготой Интерклуб байгуулагдсан. “Мегаполис” дуулаачийн студи, «Сибирь»  бүжгийн хамтлаг, “Нон-стоп” бүжгийн студи, “Пилигрим” жүжгийн студи, «Сибстрин-бэнд» эстрад жаазын оркестр, ардын хөгжмийн найрал, Фаер-шоу, Залуусын санаачлага, “Биз-ап” хип-хоп хамтлаг зэрэг олон уран бүтээлч хамт олон бий.

     
             
     

 

«Сибирь» бүжгийн ансамбль

“Сибирь”  бүжгийн ансамбль нь 2002 онд байгуулагдсан. Ансамблын урын санд ардын бүжиг, сонгодог бүжиг, Эстрад бүжиг,  орчин үеийн бүжиг зэрэг төрөл бүрийн жанрын 50 орчим бүтээл бий. Байгуулагдсанаасаа хойш хотдоо төдийгүй, Оросын олон хотод, гадаадад

алдартай болжээ. “Оросын оюутны хавар” наадмын шагналыг хэд хэдэн удаа, Болгари Чехи, Украйн, Герман, Франц, Унгар, Австри зэрэг улсад болсон наадмын шагналт, \мөн олон улсын наадмыг шагналыг хүртэж байжээ.

 

 

«Нон – стоп» бүжгийн студи

«Нон – стоп» бүжгийн студи 1995 онд байгуулагдсан. Бүжгийн төрөл нь эстрад. Урын сандаа орос бүжиг, орчин үеийн бүжиг, жишээ нь эрч хүчээр дүүрэн “Зэрлэгүүдийн бүжиг”, сэтгэл булаам “Антре” бүжиг, хэн бүхний сонирхол татсан, гоо зүйн таашаал төрүүлсэн “Варьета” бүжиг, хөгжилтэй, ер бусын «Русский»  бүжиг зэрэг олон уран бүтээлтэй.

“Нон стоп” голдуу сургуулийн хүрээнд зохион байгуулагддаг Маевка, Сургуулийн мисс, шинээр элсэгчдийг хүлээн авах, нээлттэй хаалганы өдөр зэрэг арга хэмжээ, түүнчлэн хот, бүсийн хэмжээний “Оюутны хавар”, Олон улсын наадмын үеэр уран бүтээлээ сонирхуулдаг.

   

 

«Пилигрим» студи

В 1997 году студия переросла в театр “Пилигрим”. Хамгийн анх 1992 онд жүжгээ тавьжээ. Эхэндээ богино хэмжээний жүжгүүд тоглож, “Шинэ оюутны нэг өдөр”, “Тавдугаар сарын есөн” зэрэг театрын баярт оролцож байв.  Харин 1997 онд студи театр болон өргөжив. Жил бүр зохион байгуулагддаг театрын үдэшлэгүүд театрын шинэ жүжигчдийг танилцуулдаг. Театр “Ромео, Джульетта”, “Зуны шөнийн зүүд”, “Чулуун зочин” зэрэг сонгодог жүжгүүд, “Венийн сандал”, “Жаргалтай төгсгөл”, “Бал сар” зэрэг орчин үеийн жүжиг, “Хуучин дээврийн түүх” Хүүхдийн жүжиг,  “Уулзвар” мюзикл, “Хотоор трамвай явав” жүжиг гэх мэт маш олон төрөл, жанртай.  “Пилигрим” студийн жүжгийн найруулгад зөвхөн одоогийн оюутнууд, төгсөгчид хүртэл оролцдог. “Пилигрим” студи “Сибирь дэх оюутны хавар” наадам,  Новосибирскийн техникийн их  сургуулийн “ Бага академи” наадмын шагналыг авсан.

   

 

Оркестр «Сибстрин – бэнд»

 “Сибстрин-бэнд” оркестр 2003 онд байгуулагджээ.

Оркестрыг байгуулагдсан цагаас нь Пунзырёв Антон Сергеевич удирдаж байна. Оркестрын урын санд жаазын зохиомжууд, алдартай дуунуудын орчин үеийн найруулга зэрэг олон уран бүтээл бий.

Оркекстр даралтат, үлээдэг, чавхдаст, цохилтот хөгжмөөс бүрдэнэ. 

   

 

«Мегаполис» дуулаачийн студи

Сурган хүмүүжүүлэх асуудал хариуцсан хэлтэс 2002 оноос ажиллаж эхэлсэн.

Энэ хэлтэс өөрийн санааг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй, идэвхтэй, санаачлагатай оюутнуудыг хүлээж байна. Залуучуудын дунд “Донорын үйл ажиллагаа”, “Хар тамхичдад”, “ҮГҮЙ”,  “Цасан баримлын наадам” зэрэг арга хэмжээ уламжлал болжээ. Оюун ухааны клуб ч идэвхтэй ажилладаг. Жил бүр дотуур байрнуудын хооронд уралдаан явагддаг.

Сургуулийн баг хот, мужийн оюун ухааны чадвар шаардсан тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцдог. Залуусын санаачлага 10 чиглэлд ажилладаг. Тухайлбал баярын үйл ажиллагаа зохион байгуулж, эрүүл амьдралын хэв маягийг сурталчилж, сургуулиа таниулж, ахмад дайчид, асрамжийн газрын хүүхдүүдэд туслахаас гадна илтгэх урлагийн тэмцээн зохион байгуулдаг.

     

 

  • Жилийн туршид Уран бүтээлийн хэлтэс бүтээлч оюутнуудыг эгнээндээ нэгтгэхийн тулд “Шинэ оюутны нэг өдөр”, “Хөгжмийн форум”, Сургуулийн мисс болон мистер,
  • “Төгсөгчдийн уулзалт”, “Шинэ жилийн үдэшлэг” зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг.
  • Түүнчлэн «Маёвка Сибстрина»; «Төгсөлтийн үдэшлэг»;
  • «НБАУИС-ын нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээнүүд зохиогддог.  Харин дотуур байрнуудын  дунд «Звездопад» хэмээх уран бүтээлийн наадам болдог. 
  • Түүнээс гадна уран бүтээлийн хэлтэс “Оюутны намар”, “Сибирь дэх оюутны хавар” наадам зэрэг хот, муж, бүсийн наадамд оролцдог.
  • «Кубок Ректора» наадам буюу  НБАУИС-ын КВН
 

 

Спортын хэлтэс

Төрөл бүрийн спортын арга хэмжээ зохион байгуулж, секцүүд ажиллуулдаг. Жил бүр “Шинэ оюутны шагнал”, “Дотуур байрнуудын спартикад”, “НБАУИС-ын факультетуудын спартикад” зэргээс уламжлалт арга хэмжээнүүдээс гадна түүхэн өдрүүдэд зориулсан төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулдаг.

ЗХУ-ын баатар А.А. Кончинагийн дурсгалд зориулсан хөнгөн атлетикийн тэмцээн нь хамгийн их сонирхол татсан арга хэмжээнүүдийн нэг юм.

Секцэд явдаг оюутнууд сургууль хоорондын, хотын, бүсийн, олон улсын тэмцээн, уралдаанд оролцож шагналт байрууд эзэлдэг. Ингэж амжилт гаргахад өндөр мэргэжлийн дасгалжуулагч багш нар, спортын мастерууд тусалдаг.

Сургуулийн хүрээнд дараах секцүүд ажилладаг

     - аэробик;
     - сагсан бөмбөг (эр, эм);
     - Гар бөмбөг  (Эр, эм);
     - Ширээний теннис;
     - бадминтон;
     - Грек, ром бөх барилдаан;
     - Жудо;
     - Самбо;
     - бокс;
     - Цана (Эр, эм);
      - Шатар;
     - Хөл бөмбөг ;
     - хип-хоп;
     - Хүнд атлетик.

   

 

     

 

Орос хэлний тэнхим нь Шинэ жил, «Масленица», Олон үндэстний хоол, “Орос каш”, “Танилцацгаая” зэрэг гадаад оюутнуудад зориулсан арга хэмжээ зохиодог. Манай сургуулийн гадаад оюутнууд орос хэл, илтгэх урлаг зэрэг бусад их сургуулиас зохион байгуулдаг тэмцээнүүдэд оролцдогоос гадна сургууль хоорондын концерт, спортын уралдаан тэмцээнд оролцдог. Түүнчлэн хотын музей сонирхож, аялалд явдаг.  Хавар болгон Олон улсын оюутны их хурал болж гадаад оюутнууд илтгэл тавьдаг.  Мөн Уран сайхны хэлтсийн дэргэдэх Клубт гадаад оюутнуудыг дуртайяа хүлээж авдаг бөгөөд орос хэлээр дуулж, шүлэг уншиж, олон орны төлөөлөлтэй яриа өрнүүлдэг.