Sibstrin

The Novosibirsk State University of architecture and Civil Engineering(Sibstrin) [ A Portrait Against the background of The City(play video) ]

ОЛОН УЛСЫН БОЛОН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Олон улсын хэмжээний судалгааны болон соёлын харилцааг бэхжүүлэх нь. НБАУИС-ийн үйл ажиллагааны нэгэн томоохон хэсэг юм. Үүний тулд ЮНЕСКО-гийн тэнхим, Олон улсын үйл ажиллагааны. төв байгуулагдсан. Гадаад оюутнууд хариуцсан факультет энэ чиглэлд үр дүнтэй ажиллаж байна.

Манай сургууль орон орны их сургуулиудтай идэвхитэй хамтарч ажилладаг. 2006 оноос Өмнөд Солонгос, Тайван. Казахстан, Белорусь, Франц, Монгол, Туркменистан, Бангладеш, Армени, Герман, Азербайжан, Хятад, Серби зэрэг улсын сургуулиудтай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Саяхан НБАУИС болон Германы Штутгартын аэродинамикийн. Институтын удирдлагууд хоёр сургуулийн хоорондох хамтын ажиллагааны үндсэн асуудлыг хэлэлцжээ. Уг уулзалтын гол үр дүн нь. Новосибирскийн дөрвөн их сургууль болон Штутгартын их сургуулиудын оролцоотой Сибирийн Олон улсын шинжлэх ухаан, Боловсролын техникийн төвийг байгуулах шийдвэр байлаа.

НБАУИС-ийн ректор Юрий Леонидович Сколубовичийн ярьснаар энэхүү төвийн гол. гол зорилго нь оюутан, магистр, мэргэжилтнүүд, мөн багш нарын солилцоо юм. 

       
                 
       

 

Гадаад оюутнуудыг сургах нь ч бас олон улсын үйл ажиллагаанд хамаарах бөгөөд гадаад оюутнууд. Өөрийн факультет болон орос хэлний тэнхимээс бүх талын туслалцаа, дэмжлэгийг  авдаг болно. Түүнчлэн хөрш орнуудынхаа их, дээд сургуулиудтай хамтын ажиллагаа өрнүүлсээр байна.

НБАУИС нь БНК-ын их, дээд сургуулиудтай Шинжлэх ухаан, боловсролын салбарт хамтран ажилладаг. Тухайлбал Л.Гумилевын нэрэмжит Евразийн үндэсний. Их сургууль, Д.Серикбаевын нэрэмжит Дорнод Казахстаны техникийн их сургууль зэргийг дурьдаж болно. Энэ хугацаанд хамтран ажиллагч Казахстаны их сургуулийн эрдэмтэд. Олон тооны нэг сэдэвт зохиол, шинжлэх ухааны өгүүлэл хэвлүүлж, ОХУ-ын патент авч, төрөл бүрийн эрдэм. Шинжилгээний хуралд оролцсон илтгэлүүдээрээ эрдэм шинжилгээний материал нийтлүүлжээ. Түүнээс гадна БНБУ-ын Брестийн Техникийн Их сургууль, Азербайжаны. Барилга, архитектурын их сургууль, Армений Инженерын улсын их сургуультай хамтын ажиллагаа. Эхлүүлэв.

     
             
     

 

Харбины Их сургуультай байгуулсан хамтын ажиллагаа

2015 оны 12 дугаар сард Хятадын тэргүүлэх сургууль болох Харбины их сургуулийн төлөөлөгчид НБАУИС-д айлчилсан. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус сургуулийн Эдийн засгийн факультетын декан Фэн Янь, Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Жан Сун, ОХУ-тай харилцах хэлтсийн дарга Цзя Минсю нар багтсан юм.

Харбины Их сургуулийн төлөөлөгчид НБАУИС-д суралцдаг хятад оюутнуудтай уулзав. Ирээдүйн социологич Хун Фэн, Ли Шийнь, Цюи Чао, эдийн засгийн магистр суралцдаг Ли Инцзюй, эдийн засгийн бакалаврт суралцдаг Сюй Жюй, Бао Лина нар зочдын асуултад хариулав. Хятадын төлөөлөгчид Орос орны амьдрал, хүнсний бүтээгдэхүүний үнэ, сургалтын нөхцөл, төгсөгчдийн чанар, Оросын боловсролын тогтолцооны онцлог, НБАУИС-ын сургалтын талаар сонирхож асуусан юм. Тэдний хамгийн их анхаарч судалсан барилгын болон эдийн засгийн факультет байв. 

Оюутнуудтай уулзсаны дараа Харбины Газрын тосны институтын ОХУ-тай харилцах хэлтсийн дарга Цзя Минсю “Оюутнууд Орос хэлний тэнхимийн багш нарыг маш чадварлаг гэж хэллээ. Тэд НБАУИС-ын орос хэлний тэнхим нь хотдоо хамгийн сайн нь гэж үзэж байна. Оюутнууд орос хэлний багш нар нь өндөр мэргэшсэн, хариуцлагатай, ямар ч нөхцөлд суралцагчдад туслах сэтгэлтэй хэмээн ярилаа. Мөн сурах, амьдрах нөхцөл сайтай гэдгийг дурдлаа. Харбины төлөөлөгчид хятад оюутнууд НБАУИС-ын талаар ам сайтай байгаад сэтгэл хангалуун байлаа.

Түүнчлэн Хятадын төлөөлөгчид НБАУИС-ын тавьсан саналууд тэдний сонирхлыг ихэд татаж буй талаар хэллээ. “Манай сургуулийн оюутнууд танай дипломтай төгсдөг, өөрөөр хэлбэл магистраа ОХУ-д үргэлжлүүлдэг  байгаасай гэж хүсч байна” гэж тус сургуулийн ректорын туслах Фэн Янь хэллээ. Харбины их сургуулийн хувьд “Зуны сургалт”, “Өвлийн сургалт” хөтөлбөр, оюутан, багш солилцооны хөтөлбөр төлөвлөж байгаагаас гадна Орос хэлний төвийг өөрийн сургууль дээр байгуулах сонирхолтой байна.   Хятад улсад орос мэргэжилтэн, орос хэл, Оросын боловсрол эрэлт өндөртэй байдаг ажээ.