Sibstrin

The Novosibirsk State University of architecture and Civil Engineering(Sibstrin) [ A Portrait Against the background of The City(play video) ]

Гадаад оюутнууд хариуцсан факультет /ГОХФ/

ГОХФ бол гадаад оюутнуудын хамгийн дуртай факультет

  • 1967 он –Хамгийн анх Чехословакийн оюутнууд үйлдвэрлэлийн дадлага хийхээр ирсэн.
  • 1978 он –Гадаад орнуудын мэргэжилтэн бэлтгэж эхлэв.
  • 1981 он –Гадаад оюутан болон дадлагажигчдыг факультет байгуулагдав.
ГОХФ  нь сургуульд сурах урилга илгээх, гэрээ байгуулах, бүртгэх, дотуур байранд амьдруулах. Энэ факультетын уриа: «Таны хэрэг бол миний хэрэг!»
 
   

 

Гадаад оюутнуудыг элсүүлэх, сургах:

Манай сургуульд элсэх гадаадын иргэд эхлээд сургуулийн дэргэдэх хэлний бэлтгэлд орос хэлний түвшингээс хамаарч 0,5-2 жилийн хугацаатай суралцдаг. Обучение русскому языку ведется на кафедре русского языка. Туршлагатай, найрсаг багш нар гадаад орос хэлний түвшингээр нэг, хоёрдугаар зэрэгт хувааж хичээл заадаг бөгөөд Оросын түүх, уран зохиолтой танилцуулдаг. Бэлтгэл курсийнхан орос хэл судлахын зэрэгцээ өөрийн сурах чиглэлээр суурь мэдлэг эзэмшиж, сургуульд элсэх шалгалтандаа бэлддэг.

Сургуульд элсэхийн тулд дараах бичиг баримтууд шаардлагатай:

Хувийн анкет буюу суралцахыг хүсэгчийн өргөдөл, ДОХ-ын халдвар байхгүй тухай олон улсын стандартаар хийгдсэн эрүүл мэндийн бичиг. /Бичгийг ОХУ-ын хил давахаас өмнө хоёр долоо хоногийн дотор хийлгэсэн байх/

Тухайн элсэгчийг ОХУ-д сурч болох эсэх тухай эмнэлгийн лавлагаа /флюорографикийн шинжилгээ орно/

Гадаад паспорт, виз, цагаачлалын албаны хуудас 3х4-ийн харьцаатай 6 ширхэг цээж зураг. Сонгосон мэргэжлээр сургуульд элсэх үед нэмэлтээр өгөх шаардлагатай.

Бүрэн болон бүрэн бус дунд боловсролын гэрчилгээний эх хувь болон нотариатаар батлуулсан хуулбар байх шаардлагатай бөгөөд энд судалсан хичээлүүдийн цаг, жагсаалт болон бусад сургалтын процессын талаархи мэдээллүүд багтана. /нэг хувь орос хэл дээр, нэг хувь төрөлх хэл дээр/

ОХУ-ын  Шинжлэх ухаан, боловсролын асуудал хариуцсан хяналтын байгууллагаас олгосон гадаад орны боловсролын гэрчилгээг адилтган үзсэн, эсвэл энэ тухай хүлээн зөвшөөрсөн бичиг баримт.

 

   

 

Гадаад оюутныг урих, бүртгэх, сургахтай холбоотой бичиг баримт бүрдүүлэх

Хэрэв та манай сургуульд сурахаар шийдсэн бол та Оросын виз авах шаардлагатай. Үүний тулд таньд урилга хэрэгтэй. Урилга авахын тулд та e-mail: in_dec@sibstrin.ru гэсэн хаягаар дараах мэдээллийг илгээх ёстой. Үүнд:

  • Өргөдөл (бланк);
  • Гадаад паспортын скайнардсан хуулбар;
  • Төрсөн огноо, газар;
  • Байнга оршин суудаг хаяг;
  • Ажлын байрны тухай мэдээлэл: компаний нэр, хаяг, албан тушаалын нэршил /ажил хийдэг бол/;
  • Визийн дагуу амьдрах хотын нэр.
  • Урилганы хураамжийг элсэгч ирэх үедээ төлнө.

Хэрэв та манай оюутан болохоор шийдсэн бол бидэнд энэ тухайгаа мэдээлж, ямар боловсролтой, ямар чиглэлээр, эсвэл ямар түвшинд манай сургуульд сурах хүсэлтэйгээ бичнэ үү.

Манай сургуульд элсэхийн тулд гэрээ байгуулах хэрэгтэй. Суралцахыг хүссэн гадаадын иргэд ирээд эрүүл мэндийн даатгалын гэрээ байгуулж, энэ сургуульд суралцах бүх хугацаанд үйлчилнэ.

ГОХФ энэ бүх асуудлыг тань шийдэхэд туслах болно.