Sibstrin

The Novosibirsk State University of architecture and Civil Engineering(Sibstrin) [ A Portrait Against the background of The City(play video) ]

Эдийн засаг, менежмент, хүмүүнлэгийн ухааны факультет

 

Уг факультетын үндсэн чиглэл бол менежмент, эдийн засаг, социологи бөгөөд ирээдүйн менежерүүд, эдийн засагчид, ерөнхий нябо, социологичид сурдаг. Барилгын ажлыг амжилттай удирдахын тулд эдийн засгийн ухаан, статистикийн аргачлалууд, орчин үеийн цахим төхөөрөмжүүдийн талаар мэдлэгтэй байх хэрэгтэй.

  Уг факультетын төгсөгчид голдуу барилгын бизнес эрхэлдэг бөгөөд бизнес төлөвлөгөө боловсруулж, үйлдвэрлэл, инновацийн төслүүд санаачилдаг.

  Сургалтын үйл явц практикт түшиглэж явагддаг бөгөөд энэ нь тухайн оюутны ирээдүйн мэргэжлийн онцлогийг харгалздаг. Манай оюутнууд мэргэжлийнхээ дагуу маш өргөн хүрээнд мэдлэг эзэмшдэг учраас санхүү, инновацийн барилга, худалдаа, банкны салбарт ажиллах чадвартай байдаг. Оюутнууд маш өндөр түвшинд мэдлэг эзэмшиж буй нь тэд төрөл бүрийн олимпиад, шинжлэх ухааны судалгаа шинжилгээний хурал, уралдаан тэмцээнд улсын болоод бүсийн түвшинд тогтмол шагналт байр эзэлдэгээс тодорхой харагдана. Төгсөгчдийн хийсэн дипломын төслүүд жил бүр ОХУ-ын Боловсрол, ШУ-ы яамнаас зохион байгуулдаг бүх Оросын уралдаанд шагналт байр эзэлдэг.

  Социологийн мэргэжлийг сонгосон оюутан нийгэм болон түүний зүй тогтол, хөгжлийн талаар өргөн мэдлэгтэй болдог. Социологч хүн амын дунд санал асуулга явуулж, статистик бүртгэл хөтөлж, компаниудын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, нийгэм дэх асуудлуудыг судалж, тэдгээрийг шийдэх арга замыг эрэлхийлдэг. 

  Социологийн чиглэлээр суралцах хүсэлтэй элсэгчид нийгмийн ухаан, орос хэл, математикийн шалгалт өгдөг.

Энэхүү факультетад бакалаврууд “эдийн засаг”, “Менежмент”, “Социологи” чиглэлээр, магиструуд “менежмент”-ийн дөрвөн чиглэлээр сурдаг. Энэ факультет бол гадаадын оюутнууд олноор суралцдаг факультетын нэг. Гадаадын олон оюутан эдийн засаг, менежментийн чиглэлээр магистр, аспирантур төгсчээ.