Sibstrin

The Novosibirsk State University of architecture and Civil Engineering(Sibstrin) [ A Portrait Against the background of The City(play video) ]

Архитектур, хот төлөвлөлтийн тэнхим

Архитектор – архитектурын төлөвлөлтийг гүйцэтгэдэг гол инженер болон мэргэшсэн бүтээлч мэргэжилтэн. Тус тэнхимд мэргэжилтнүүдийг хэд хэдэн чиглэлээр бэлддэг.

Архитектор тусгай программ дээр гүйцэтгэсэн төслийн бичиг баримттай ажилладаг. Авьяаслаг сайн архитектор өндөр цалин авдаг.

Архитектурын бакалаврууд хотын түүхэн төв, түүх соёлын дурсгалыг сэргээн засварладаг.

Хот байгуулалтын төгсөгчид хотын барилгажилтын ямар ч төсөл дээр ажиллаж болно. Тэд хот, дүүрэг хорооллын төлөвлөлт, тохижилт, цэцэрлэгжүүлэлт дээр ажилладаг.

Барилга, байгууламж төлөвлөлтийн мэргэжлийнхэн иргэний ба үйлдвэрийн барилгын тооцоо хийж төлөвлөдөг. Барилга төлөвлөнө гэдэг бүтээлч ажил их мэдлэг шаардана. Тийм учраас тус ангийн оюутнууд инженерийн хичээл болон архитектур, урлагийн түүх зэрэг архитектурын чиглэлийн хичээл бас үзнэ.

Архитектурын тэнхимийн оюутнууд заавал зурж чаддаг байх ёстой.

Бүх тэнхимийн оюутнууд- ирээдүйн инженер, архитектор, эдийн засагч болон программистууд шинжлэх ухаантай ойр байж, математик, хими, физик сайн мэддэг. Манай их сургуульд суралцах амар биш гэхдээ сонирхолтой! Элсэн орж суралцсанаар мэргэжилтэн болно.