Sibstrin

The Novosibirsk State University of architecture and Civil Engineering(Sibstrin) [ A Portrait Against the background of The City(play video) ]

ОЮУТНЫ ХОТХОН

Сургуулийн байрнуудын эргэн тойронд оюутнуудын чөлөөт цагаа өнгөрөөх дуртай цэцэрлэгт хүрээлэн байдаг. НБАУИС-ын оюутны хотхон бол амьдрах бүх нөхцөл бүрдсэн тохьтой, тухтай орон зай юм. Энд сургуулийн дөрвөн байр, дөрвөн дотуур байр, багахан цэцэрлэгт хүрээлэн, спортын цэнгэлдэх хүрээлэн, сургалт спортын цогцолбор, хурлын том талбай, захиргааны албадууд байрладаг. Оюутнууд хотхондоо дуртай бөгөөд саруул номын санд хичээлээ давтах, хөл бөмбөг тоглох, өндөрмоддын сүүдэрт ном унших боломжтой. Оюутны хотхон нэлээд цомхон. Дотуур байрнууд хичээлийн байрнаас хоёроос гурван минутын зайд байдаг.  Дотуур байрнаас холгүй шуудан, банк, зах, дэлгүүрүүд, кафе, бүх төрлийн нийтийн тээврийн зогсоол, 15 минут алхаад очих метроны буудал байрладаг. Сургуулийн нутаг дэвсгэрт спортоор хичээллэх нөхцөл бүрэн бүрдсэн.

Дотуур байрнууд

Сургуулийн нутаг дэвсгэр дээр хичээлийн байруудтай зэрэгцээд сурах, амьдрах нөхцөл бүрдсэн дөрвөн тохилог оюутны байр бий. Манайд суралцагч бүх гадаад оюутнууд дотуур байранд амьдардаг.

Олонхи гадаад оюутнууд тавдугаар байранд амьдардаг. Тохилог, аюулгүй байдлыг хангахын тулд энэ байрны бүх давхарт гадны хүн нэвтрэх хориотой. Жижүүрийн ажилчид дэг журмыг сахиулж, ахуйн асуудлыг шийдэхэд тусалдаг.

Тавдугаар дотуур байр нь – секцийн хэв маягтай. Нэг секц нэг сантехникийн зангилаа, хоёр тосгуур, нэг шүршүүртэй.

Давхар болгонд автомат угаалгын машинтай угаалгын өрөө, хатаах болон индүүдэх өрөө байрладаг.

Хичээл давтах өрөө 24 цаг нээлттэй. Нэгдүгээр дотуур байранд эмнэлгийн хэсэг, хоёрдугаар дотуур байранд амралт, эмчилгээний хэсэг байрладаг.

Дотуур байр болгонд оюутны зөвлөл, багш нар, сонирхлын клубууд ажилладаг. Сургуулийн нутаг дэвсгэрт спортоор хичээллэх нөхцөл бүрэн бүрдсэн