Sibstrin

The Novosibirsk State University of architecture and Civil Engineering(Sibstrin) [ A Portrait Against the background of The City(play video) ]

ГАДААДЫН ИРГЭДИЙН ОРОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ТӨВ

Хаяг:  ул. Ленинградская, 113, к. 420 (кафедра русского языка). Утас: 266-43-66.

Гадаадын иргэдийн орос хэлний түвшин тогтоох төв нь Москва дахь Ард түмний найрамдлын их сургуультай байгуулсан гэрээний үндсэн дээр байгуулагдаад долоон жил гаруй болж байна.

Төвийн багш нар нь туршлагатай, мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлдэг, Ард түмний найрамдлын их сургуульд дадлагаждаг, зохих байгууллагаас эрхээ авсан байдаг.

Долоо хоногийн Лхагва гараг бүрт уг төв дээр гадаадын иргэдийн орос хэлний түвшин тогтоох шалгалт явагддаг. Ингэхдээ цогц шалгалт /Патент авахад/, түр амьдрах зөвшөөрөл олгох, цагаачдад зориулсанг шалгалт, орос хэлний түвшин болгоны шалгалт, ОХУ-ын иргэншил авахад шаардлагатай шалгалт зэргийг зохион байгуулдаг.

Тус төвийн төлөөлөгчид:

     

 

Руководитель Центра тестирования - Рудяк Светлана Ивановна, төвийн захирал, профессор, хэл шинжлэлийн ухааны эрдэмтэн

 

 

 

 

 

Шалгалтыг хариуцсан ажилтан -  Седлецкая Татьяна Леонидовна, ахлах багш

 

 

 

 

 

Фролова Елена Валериановна – доцент, хэл шинжлэлийн ухааны эрдэмтэн

 

 

 

 

 

Жигалкина Елена Викторовна – ахлах багш

 

 

 

 

 

Энэ төв нь дараах чиглэлүүдээр шалгалт явуулдаг:

  •  Орос хэлний түвшин бүрээр,
  •  ОХУ-ын иргэншил авахад,
  • Патент авахад,
  • Түр оршин суух зөвшөөрөл авахад;
  • Оршин суух зөвшөөрөл авахад .
    •    Группын зохион байгуулалтаар шалгалтанд бэлддэг.
  • Шалгалтын өмнөх өдөр хүссэн хүнд зөвлөгөө өгнө
  • Шалгалт үгийн сан/дүрэм, уншлага, бичлэг, сонсох, ярих таван дэд эхээс бүрдэнэ.
  • Шалгалтыг амжилттай өгсөн хүнд таван жилийн хугацаатай гэрчилгээ олгоно.

Орос хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт

    Шалгалт гурван түвшнээр явагдана:

  • Суурь түвшин (ТБУ/А2)
  • Анхдагч түвшин (ТРКИ-1/В1)
  • Хоёрдогч түвшин (ТРКИ-2/В2)
  • Шалгалт хоёр өдөр явагддаг.
  • . Анхдагч түвшний гэрчилгээ авсан гадаадын иргэн ОХУ-ын аль ч их, дээд сургуульд элсэх эрхтэй.

Иргэншил авах шалгалт

Гадаадын иргэн болон тодорхой иргэншилгүй хүмүүст зориулсан шалгалтыг “ОХУ-ын иргэншлийн тухай хууль”, ОХУ-ын Боловсролын яамны 2003 оны тушаалын дагуу явуулдаг.

Цогц шалгалтыг зохион байгуулах

“ОХУ дахь гадаад иргэдийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 2014 оны нэмэлт, өөрчлөлтийг үндэслэж 2015 оны нэгдүгээр сараас гадаадын иргэдээс орос хэл, Оросын түүх, ОХУ-ын хууль эрх зүйн талаар цогц шалгалт авдаг болсон. Манай шалгагчид Москвад тусгай курс дүүргэж, цогц шалгалт авах эрхтэй болсон.

Цогц шалгалтыг гадаадын иргэд патент авах, түр оршин суух эрх авах, оршин суух эрх авах зорилгоор өгдөг.

Цогц шалгалтаар орос хэлний ерөнхий мэдлэг, Оросын түүх болон хууль эрх зүйн үндсийн талаар суурь мэдлэгээ харуулах ёстой. Ерөнхий түвшинд орос хэл мэддэг, Оросын түүхийн чухал үеүүд, түүхэн хүмүүс, үйл явдлыг гадарладаг, Оросын хуулиудын талаар төсөөлөлтэй хүмүүст энэ шалгалт хэцүү биш. Шалгалтын үр дүн тухайн шалгуулагчийг Оросын амьдралд дасан зохицож чадах эсэхийг тодорхойлдог.

Уг төв ажиллаж эхэлснээс хойш зуу зуун гадаадын иргэд шалгалтаа амжилттай өгч, гэрчилгээ авчээ. Шалгалт тохилог, ажил хэрэгч орчинд болж өнгөрдөг. Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар хандаарай.

http://www.sibstrin.ru/struct/chair/rus/Language/