Sibstrin

The Novosibirsk State University of architecture and Civil Engineering(Sibstrin) [ A Portrait Against the background of The City(play video) ]

ОРОС ХЭЛНИЙ ТЭНХИМ

Орос нутгийн үзэсгэлэнт байгаль, Сибирийг харж, орос хүмүүс, Оросын соёлыг илүү сайн ойлгохыг хүсч байна уу?

НБАУИС-ийн Орос хэлний тэнхим таньд энэ тал дээр туслах болно. Орос хэл сурах хүсэлтэй 17-70 насны бүх хүнд бид орос хэл, уран зохиол, Оросын түүх, соёлыг нээж өгөхөд бэлэн байна.

Манайд суралцагч гадаад оюутан болгон төв байрны 4 дүгээр давхарт, 420 дугаар өрөөнд байрлах Орос хэлний тэнхимийг андахгүй.

Австрали, Австри, Англи, Болгари, Герман, Голланд, Египт, Иран, Камерун, Казахстан, Камбожи, Киргиз, Мали, Нигер, Перу, АНУ, Тажикстан, Швейцарь, Чили болон бусад орны оюутнууд сурч байсан, сурч байна, сурсаар ч байх болно.

Орос хэлний тэнхим 1979 онд буюу манай сургуульд анхны монгол оюутнууд ирж байхад байгуулагдаж байсан юм. Таван жил сурахдаа тэд оросоор сайн ярьдаг болсон төдийгүй олон төрлөөр барилгын мэргэжилтэй болсон билээ. Анхны гадаад оюутнууд багш нар маш дуртай байсан бөгөөд Монголд эдүгээ инженер, захирлын ажил хийж байгаа олон хүн жил бүр төрөлх сургууль, орос хэлний тэнхимд зочилж, тэдний анхны багш болох профессор С.И.Рудняктай уулздаг.

Өнөөдөр орос хэлний тэнхимд сайн мэргэжилтнүүд, гадаадын иргэдэд орос хэл заасан олон жилийн туршлагатай багш нар ажиллаж байна. Тэд танхимын сургалт хийгээд зогсохгүй шинжлэх ухааны судалгаа хийж, өгүүлэл, нийтлэл бичиж, гадаад оюутнуудад, сурч, судалгаа хийхэд туслахаас гадна оюутнуудад зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал, үдэшлэг, аялал зохион байгуулдаг.

Орос хэлний тэнхим юу санал болгож байна вэ?

  • Орос хэлний сургалт /хоёр долоо хоногоос хоёр жил хүртэл/
  • Суурь болон хоёр дахь эзэмших түвшний орос хэлний сургалт; 
  • Орос хэлний ерөнхий мэдлэг, шинжлэх ухааны найруулга)
  • “Илтгэх урлаг болон шинжлэх ухааны найруулга /оюутан, аспирантад зориулсан/”
  • Гэрчилгээ авах цогц шалгалтанд гадаад оюутнуудыг бэлдэх,
  • Гадаад оюутнуудад зориулсан цогц шалгалт зохион байгуулах,
  • Орос хэлний түвшин тогтоох шалгалт
  • Суурь түвшин, анхан түвшин, хоёрдогч түвшин 

Үндсэн хичээл болон түвшин тогтоох шалгалтыг ийм шалгалт авах эрхтэй, мэргэжил дээшлүүлсэн, хэл зүй, философийн шинжлэх ухааны эрдэмтэн багш нар явуулдаг.

Орос хэлний тэнхим дэх судалгааны ажил дараах чиглэлтэй. Үүнд:

  1. Ярианы соёл, харилцааны асуудлууд,
  2. Гадаадын иргэдэд орос хэл заах арга зүй (лингводидактика)
  3. 20 дугаар зууны Оросын үргэлжилсэн үгийн зохиол
  4. Сурган хүмүүжүүлэхийн асуудлууд, 
  5. Бага үндэстнүүдийн хэлний өгүүлбэр зүй (веп хэл)

Орос хэлний тэнхимийн багш нар “Орос хэлний хичээлүүд”, орон судлалын “Манай сургууль” ном, “Эхлэн суралцагчдын орос хэл”, орос хэлний дүрмийн “Хөдөлгөөний үйл үгүүд” болон хими, физик, эдийн засаг, түүх, математик зэрэг шинжлэх ухааны найруулгыг ойлгоход туслах гарын авлагуудыг хэвлүүлжээ.

Манай сургуулийн багш нар тухайн гадаад оюутныг орос хэл судалж эхэлсэн өдрөөс авахуулаад бакалавр, магистрын диплом хамгаалах өдөр хүртэл мэргэжлийн түвшинд тусалж дэмжихэд бэлэн. Түүнчлэн гадаадын аспирантууд ч бас орос хэлний тэнхимээс туслалцаа, дэмжлэг авдаг.

Олон олон гадаад оюутнууд дипломоо онц дүнтэй хамгаалсанд бид бахархдаг. Орос хэлний тэнхимийн дэргэд орос хэлний түвшин тогтоох төв ажилладаг.