Sibstrin

The Novosibirsk State University of architecture and Civil Engineering(Sibstrin) [ A Portrait Against the background of The City(play video) ]

СУРГУУЛИЙН ТУХАЙ

Новосибирскийн барилга, архитектурын улсын их сургууль НБАУИС нь Новосибирскийн хамгийн анхны их сургуулиуды нэг юм. Уг сургууль 1930 оны тавдугаар сарын 18 нд байгуулагджээ. НБАУИС бол Сибмрь болон Алс Дорнодын анхны барилгын их сургууль юм.

  Энэхүү сургууль нь үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэн, төрөл бүрийн арга хэмжээ зохиох талбай, оюутнууд сурч, амрах орчин бүхий тохилог газар байрладаг.

   Сургуулийн хуучны цогцолбор нь орчин үеийн барилгуудтай зэрэгцэн оршдог. Оюутны дөрвөн дотуур байр, хичээлийн дөрвөн байр, 6300 кв.м бүхий сургалт, спортын цогцолбор, ажилчид, багш нарын амьдардаг орон сууцнууд нь тохилог орчинд баригдсан.

  Манай сургууль нь өнөөдөр барилга, архитектурын салбартаа ОХУ д цөөхөнд тооцогдох сургалт, судалгааны төв болоод байна. Энд ирээдүйн архитекторууд, барилгын инженерүүд, гидротехникчид, экологичид, зураг төслийн мэргэжилтнүүд, эдийн засгийн менежерүүд, мэдээллийн технологийн мэргэжилтнүүд суралцаж байна. Байгуулагдсан цагаасаа хойш НБАУИС нь 45 000 мэргэжилтэн бэлтгэж ОХУ болон дэлхийд нэрд гарчээ.

  1978 оноос НБАУИС д гадаад оюутнууд сурч эхэлсэн бөгөөд Ази, Европ, Умард болон Өмнөд Америк, Австрали, Африкийн оюутнууд орос хэлийг амжилттай эзэмшиж, инженерийн мэргэжилтэй болжээ.

  НБАУИС ийн төгсөгчид ОХУ болон гадаадын орнуудад голдуу томоохон барилгын төслүүд дээр ажиллаж байна. Олон төгсөгч том корпорациудын ерөнхийлөгч, алдартай эрдэмтэд, амжилттай бизнесменүүд болжээ.

   

4604
Оюутан

370
Багш нар

85
Жилийн

170 000 
Кампус газар

 

НБАУИС хэд хэдэн удаа шилдэг сургуулиар шалгарч, төрийн зүгээс хүлээн зөвшөөрөгдөж байв. Зөвхөн 200 0 оноос хойш гэхэд л гадаад, дотоодын байгууллагуудаас дараах шагналыг хүртэж байв. Үүнд:

  • 2002 онд Лондон хотноо Барилгын инженерүүдийн Олон улсын Институтын шагнал хүртсэн,
  • 2004 онд АНУ д Олон улсын алтан сертификатаар шагнуулсан,
  • в 2004 онд барилгын салбарт амжилттай мэргэжилтнүүд бэлтгэсэн, нийгмийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж Парис хотноо Аж үйлдвэрийн нийгэмлэгээс алтан медаль хүртээсэн.
  • в 2010 онд НБАУИС нь инновацийн чиглэлээр хамгийн шилдэг сургалтын хөтөлбөртэй сургуулиар шалгарчээ.
  • Түүнчлэн Швейцарь улсад “Европ чанарын Гран при” шагнал хүртсэн.

2010-2011 онд төгсөгчдийн ажлын байрны үзүүлэлтээр Оросын шилдэг 50 сургуулийн тоон оржээ.

2015 оны есдүгээр сарын  нд НБАУИС д “Хүрээлэн буй орчин болон ус ашиглалтын экологийн хувьд аюулгүй технологи” нэртэй ЮНЕСКО-гийн олон улсын тэнхим байгуулагдсан.,

Тус сургууль нь бакалавр, мэргэжилтэн,  магистр чиглэлээр бэлдэж байв. Шинжлэх ухааны судалгааны авьяастай оюутнууд аспирантурт элсэх боломжтой.

 

   

 

Үндсэн мэдээлэл

Боловсролын байгууллагын байгуулагдсан он

18.05.1930

Боловсролын байгууллагын (үүсгэн байгуулагч)  тухай мэдээлэл

ОХУ-ын Боловсрол шинжлэх ухааны яам

Удирдагч-Боловсрол шинжлэх ухааны сайд Ливанов Дмитрий Викторович

Хаяг-ОХУ, 125993, Москва, гудамж Тверская, байр 11

Сайт: http://минобрнауки.рф

Холбоо барих утас

Лавлах үйлчилгээ +7 (495) 539 55 19

Олон нийтийн хүлээн авах  +7 (499) 236 18 83

ОХУ-н Боловсрол шинжлэх ухааны яамын и-мэйл info@mon.gov.ru

Боловсролын байгууллагын хаяг, байрлалын мэдээлэл

630008, Новосибирск-8, ул. Ленинградская, 113

 

 

 

 

Боловсролын байгууллагатай холбоо барих утас:

 (383) 266-41-25, факс: (383) 266-40-83

Боловсролын байгууллагын цахим шуудан:

rector@sibstrin.ru

         
   
         
   

 

Би Сибстринийг сонгож байна

Яагаад сурагчид болон шинээр их сургуульд элсэгчид  дээд  боловсрол эзэмшихийн тулд Новосибирскийн  барилга архитекторын улсын их сургуулийг (Сибстрин) сонгодог вэ ?

НБАУИС(Сибстрин) - бол баялаг уламжлалтай, орчин үеийн материал техникийн баазтай, өндөр мэргэшсэн профессор багш нар ажилладаг, оюутан залуусын олон талт, сонирхолтой амьдрал өрнөсөн Сибирь, Алс Дорнодын хамгийн хуучин их сургууль юм. Энэ бол Новосибирск хот, муж, Сибирийн холбооны тойрог, цаашлаад бүх Орос улсын барилгын салбарын мэргэжилтнүүдийг бэлддэг уурхай гэж болно.

Тус сургууль аспирант, докторантын хөтөлбөртэй.

Түүнчлэн олон улсын хамтын ажиллагаа, шинжлэх ухааны судалгаа шинжилгээ, үйлдвэрлэл хөгжсөн сургууль юм. Энэ сургуульд 50 орны оюутан сурдаг бөгөөд хэнийг ч хүлээж авахдаа баяртай байдаг

НБАУИС (Сибстрин) -д та тавтай морилно уу!